МОНГОЛ УЛСАД ЗОРИУЛСАН ОРОС АВТОМАШИНУУД

Sobol NN 4×4

Замгүй газар ч ажиллахаар бүтээсэн

Залгаж салгадаг нэмэлт хөтлөгч, хүндрүүлэгч араа, хойд хөтлөгч тэнхлэгийн дифференциал түгжигчтэй. Газраас тэнхлэг хүртэл 220 мм өндөртэй ба бартаат замд итгэлтэй явах боломж олгодог урд, хойд богино хэсгүүдтэй.

7.8 м куббагтаамжтай том тэвш, бүтэн хөтлөгч, 3 суудал, найдвартай ажиллагаатай G 2.5 дизель хөдөлгүүр зэрэг нь бүх төрлийн зам болон замгүй газруудад ч хөдөө аж ахуй, явуулын үйлчилгээ, ачаа тээврийн хэрэгцээнд ашиглах боломж олгодог.

Агааржуулагч (эйр кондишн), газрын зурагтай мультимедиа систем, урд шил, толь болон суудлын халаагч, түлхүүргүй хаалга, Start/Stop товчлуур, цахилгаан удирдлага бүхий хөтлөгчийн удирдлага.

Хөдөлгүүр болон радиаторын хүчитгэсэн хамгаалалт, үл хамаарах урд тэнхлэг, бэхжүүлсэн бат бөх рамтай хийц зэргийг хамгийн хатуу нөхцөлд ч ажиллахад зориулан бүтээсэн.

Gazelle NN АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АВТОБУС

Аялал бүрийгт тав тухтай, аюулгүй байлгана

600 литрийн багтаамжтай ачаа тээшийн хэсэг, нийт 70 кг-н даацтай дээд тавиур, эвхдэг ширээ, халаас, гэрэлтүүлэг гээд алсын замд шаардлагтай бүхнийг бодолцсон зүйлстэй..

Нурууны түшлэг, налуу тохируулагч, гар түшигч бүхий арьсан 19 суудал нь ямар ч урт аялалд тав тухыг мэдрүүлнэ.

Дуу чимээ тусгаарлалт,, том боловч бууралттай шил, хөшиг, агааржуулалтын систем нь ямар ч улиралд тухтай орчинг бий болгоно.

22 инчийн том дэлгэц, хүчтэй өсгөгч ба 4 динамик гаралт зэрэг нь зорчигчдод аялалыг зугаатай байлгахад бүх нөхцлийг бүрдүүлсэн. . Мөн түүнчлэн эгнээ бүр тусдаа USB цэнэглэгчтэйгээс гадна суудал бүрт өөрийн гэрэлтүүлэгтэй.

Gazelle BUSINESS 4×4 – МИКРОАВТОБУС

Жинхэнэ замгүй чиглэлд зориулсан 13 хүний суудалтай унаа

Part-time систем бүхий залгаж салгадаг урд мост, хойд дифференциал түгжигч нь – элс, цас, шавар шавхайзамыг гэтлэн туулахад бүрэнзориулсан.

Газраас өндөр байрлал, суналт сайтай амортизатор пүрш, бат бөх хийц нь жилийн дөрвөн улиралд, ямар ч цаг уурын нөхцөлд итгэлтэйгээр урагшлахад бүтээгдсэн.

2.7 литрин, 106.8 м.х.-тэй УМЗ-A275 хөдөлгүүр нь засвар үйлчилгээ хийхэд хялбараас гадна цаг агаарын бүх нөхцөлд тохиромжтой дээр зайлшгүй шаардлагатай тохиолдолд чанар муутай шатахууныг ч ашиглах чадвартай.

13 хүний суудалтай ая тухтай салоныг аялал жуулчлал, уул уурхай, барилга, тусгай алба, хүргэлт, ээлжийн ажилчдыг зөөвөрлөх зэрэгт өргөн хэрэгцээнд ашиглаж болно.

Sobol NN ХӨРГҮҮРТЭЙ АЧААНЫ МАШИН

Тусгай температурын горим шаардсан ачааг хүргэхэд зориулсан унаа

Гадна орчны температураас тусгаарласан кузов нь температурын тусгай горимд тээвэрлэх шаардлагатай – хүнс, эм болон тусгай нөхцөлт ачаанд тохиромжтой.

G 2.5 дизель хөдөлгүүр + 6 шатлалт хурдны хайрцаг нь засвар үйлчилгээ хийхэд хялбар, эдэлгээ найдвартай даахаас гаднаа, түлшинд хэмнэлттэй.

Жолоочийн ая тухыг хангасан пүрштэй суудал, 2DIN мультимедиа систем, агааржуулагч, халаалт, ABS, жолооны гидр аппаратаар тоноглогдсон болно.

Бага радиус дотор эргэлт хийх чадвар нь нарийн зам, нягтаршил ихтэй хотынбүсэд ч ачаа тээврийн хэмжээг багасгахгүйгээр, улмаар үр ашигтай ажиллах боломж олгодог.

URAL NEXT 6×6 – ЭЭЛЖИЙН АВТОБУС

Бүх төрлийн зам болон огт замгүй орчинд цаг агаарын ямар ч нөхцөлд зорчигч тээвэрлэх зориулалттай автомашин.

Зөвшөөрөгдөх нийт жин – 22.5 тонн тул ашигт даацын хэмжээ 13 хүртэл тонн хүрдэг..

Сонгосон тохиргооноос хамааран 14–с 22 хүртэлх хүнийг тээвэрлэх боломж.

Ижил ангиллын автомашинтай харьцуулахад бага шатахуун зарцуулалт.

Бэхжүүлсэн рам болон тэнхлэгүүд нь замын хамгийн хүнд нөхцөлд ч урт хугацаанд ашиглах хүч чадлыг бий болгодог.

6х6 бүтэн хөтлөгч, тэнхлэг хоорондын болон хойд дугуй хоорондын дифференциалын түгжигч нь ямар ч саад тотгорыг даван туулахад зориулсан.

240, 285, 312 м.х. бүхий сонголттой ЯМЗ-536 дизель хөдөлгүүр нь (), SCR системтэй учир Евро-5 экологийн стандартын шаардлагад нийцдэг..

Хурд тохируулагч (круиз-контроль), жолооны гидро аппарат, ABS, хөдөлгүүрийн асаалтын өмнөх урьдчилсан халаагч, хөдөлгүүрийн эргэлтийг хянах самбараас удирдах функц зэрэг нь жолоодлогыг ая тухтай, аюулгүй болгоход маш их хувь нэмэртэй.

Хийн амортизатортой жолоочийн суудлыг босоо хэвтээ чиглэлд тохируулах боломжтойгоос гадна дэр, нурууны түшлэгийг мөн өөрт тохируулснаар жолоочийн ядаргааг бууруулна.

Ухаалаг удирдлагатай жолооны хүрд, цахилгаан цонх өргөгч, хоёр хажуу толь ба урд шилний халаалтаас гадна дулаан болондуу тусгаарлах шинэ үеийн материалууд орсон.

Мэдээлэл сайтай LCD дэлгэцтэй самбар, орчин үеийн 2DIN аудио систем, 12V ба USB цэнэглэгч оролттой.